Зэсийн ханш өгсөөд эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 23

 

Өнөөдөр Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш 8122.19  ам.доллар байгаа бол зэсийн нөөц 342450 тонн байгаа аж. Энэ нь он гарснаас хойшх боломжийн ханш болж байна. 19-ны өдөр тонн зэс 8077.77 ам.доллар байсан. Он гарсны дараах БНХАУ-ын экспортын мэдээ өсөлттэй гарсан нь зэсийн ханшид өсөлт дагуулсан ч, 8100 ам.долларыг давуулж чадахгүй байсан юм. Ерөнхийдөө Америк, Хятадын эдийн засгийн сайн үзүүлэлтүүд гайгүй гарч байгаа нь хөрөнгийн, таваарын зах зээлд үе үе өсөлт дагуулчихаад байна. Тухайлбал, БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын өсөлт 10.3 хувьтай гарч, жижиглэн худалдаа мөн өсөлттэй гарсан нь улаан металлын ханшид эерэг нөлөөллөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top