Өнөөдөр дэлхийн зах зээл дээр унци алтны дундаж ханш 1,691.70 ам.доллар буюу 0.09 хувийн уналттай тэмдэглэгдэж байна. Харин манай дотоодын захад буюу төв банкны мэдээллээр Эрдэнэсийн сангийн дотоод албан хэрэгцээнд зориулсан 1 трой унци алтны авах ханш 75,587.21, зарах ханш 75,721.59 төгрөг байна.
Дэлхийн зах зээл дээрх алтны ханшийн тухайд АНУ болоод БНХАУ-ын эдийн засгийн тоон мэдээнүүд сайн гарсан нь нөлөөлж байгаа. Гэхдээ эл металлын хоёр дагч гол зах зээл болох БНХАУ-ын үндэсний баярын амралт сарын хугацаанд үргэлжлэх нь ханшид нөлөөлөх нь дамжиггүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )