Төсвийн тухай хуулийг 2013 оноос бүрэн хэрэгжүүлж байгаа. Тиймээс үүнтэй холбогдуулан Сангийн яамны Төрийн сангийн газраас Төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогч нарт зориулан Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2012 оны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн нэгтгэсэн тайлан гаргах, 2013 оны төсвийн гүйцэтгэлийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар сургалт семинарыг зохион байгуулжээ.
Сургалт, семинарт нийт 80 төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогчид хамрагдаж, илтгэлүүдтэй холбогдуулан асуулт, хариулт, ярилцлагыг өрнүүлсэн аж. Тус сургалтад Сангийн яамны Төрийн сангийн газрын Санхүүжилт, тайлан бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Ариунсанаа “Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрх олгох зохицуулалт”, Төсвийн бодлогын газрын Зарлагын хэлтсийн дарга Б.Нямаа “Төсвийн хуулийн хэрэгжилт, 2013 оны төсвийн онцлог”, Төсвийн бодлогын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга М.Батгэрэл “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, анхаарах асуудлууд”, Төсвийн бодлогын газрын Нэгдсэн төсвийн хэлтсийн даргаН.Нарангэрэл “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хуваарилалт, зарцуулалт”, Төрийн захиргааны удирдлагын газрын Төсвийн мэдээллийн сангийн удирдлагын хэлтсийн дарга Б.Алтангэрэл “Мэдээллийн сангийн нууцлал болон мэдээлэл дамжуулалт” болон төсвийн гүйцэтгэлийн нэгтгэсэн тайлан гаргахтай холбогдуулан “Орон нутгийн болон төрийн өмчит үйлдвэрийн газрын санхүүгийн тайланг нэгтгэх талаар”, “Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгдсэн тайлан гаргах заавар журмын талаар”, “Санхүүгийн тайлангийн талаар”, “УСНББОУС-ын талаарх товч танилцуулга”, “Улсын төсвийн болон аймаг нийслэлд эрх шилжсэн хөрөнгө оруулалтын санхүүжилт, гүйцэтгэлийн тайлангийн тухай”, “Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайлан болон төсвийн гүйцэтгэлийн нэгтгэсэн тайлан гаргах талаар” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьжээ.
Сэтгэгдэл ( 0 )