20 тэрбум төгрөгийн үнэт цаас авах санал ирүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 24

 

Засгийн Газрын Үнэт Цаасны ээлжит арилжаагаар 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 52 долоо хоногийн хугацаатай 10.0 тэрбум үнэт цаасыг арилжихаар нийтэд мэдээлсэн. Тэгвэл банкуудаас  20.0 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирж, 10.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг 11.65 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалжээ.

 

Засгийн газрын үнэт цаасны арилжааны мэдээлэл

Арилжаалахаар зарласан нийт хэмжээ   10,000,000,000

Ирсэн саналын нийт хэмжээ   20,000,000,000

Биелсэн саналын нийт хэмжээ   10,000,000,000

Жигнэсэн дундаж хүү   11.65 хувь

Биелсэн саналын хамгийн өндөр хүү   11.70 хувь

Биелсэн саналын хамгийн бага хүү   11.59 хувь

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top