Д.Медведев Давост гурван тулгуурт загварчлалын тухай ярив

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 25

 

Давосын чуулга уулзалтын хүрээнд болж байгаа салбар хурлуудын нэг нь “ОХУ-ын хөгжлийн чиг хандлага” сэдэвт хуралдаанд байлаа. Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дагалдан яваа албан ёсны төлөөлөгчдийнхөө хамтаар оролцов. Аливаа улс орон хөршөө сонгодоггүй. ОХУ бол Монгол Улсын мөнхийн хөрш бөгөөд олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны баялаг түүхтэй түнш юм. Тус салбар хуралдаанд ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн гурван тулгуурт загварчлалын талаар хэлэлцүүлэг өрнөж, мөн тус улсын Ерөнхий сайд Д.Медведев үндсэн илтгэл тавилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top