Дэлхийн зах зээл дээр унци алтны дундаж ханш 1,666.30 ам.доллар буюу өмнөх өдрөөс 0.22 хувийн уналттай байна. Харин өнгөрөгч сарын сүүлийн өдрийн унци тутамд 1,675.3 ам.доллар хүрсэнтэй харьцуулахад нэлээд буурчээ. Арванхоёрдугаар сарын сүүлийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй нь харьцуулахад 7.1 хувийн өсөлттэй байсан бол өмнөх сарынхаас 2.3 хувиар буурсан байгаа юм. Эл металлын ханшийн цаашдын прогнозод манай өмнөд хөршийн уламжлалт баярын үеэрх удаан хугацааны амралт дарамт болж болзошгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )