Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш 8088.64 ам.доллар байна. Хоёр өдрийн өмнө тус бирж дээрх ханш 8122.19 ам.доллар байсан. Тэгэхээр эргээд 8100 ам.доллараас доошилсон байна. Уг нь Америк, Хятадын эдийн засгийн сайн үзүүлэлтүүдийг дагаад таваарын зах дээр өсөлт ажиглагдаж байсны дагуу зэсийн ханш өгсөөд байсан юм. Гэхдээ арванхоёрдугаар сарын сүүлийн өдрийн 7,907.0 ам.долларын ханштай харьцуулахад шинэ он гарснаас хойш зэсийн ханш гайгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )