Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд өөрсдийгөө хагас тэрбумаар шагнахын учир..

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 25

 

Хувийн банкийг Төрийн банк болгосон төр дахиад хувийн банк болгох бодлого барьж буй талаар яригдаад тодорхой хугацаа өнгөрчээ. Ер нь бол төр өөрийн мэдлийн Хөгжлийн банктай болохоор шийдсэнээр Төрийн банкийг хувьчлах нь гэх яриа салбарын хүрээнээс хальж яригдаж байсан нь саяхан. Гэхдээ хуучин Зоос байх ахуйдаа дампуурсан энэ банк төрийн далбаан дор намирах болсон цагаас хойш асуудалгүй урагшлах болсон юм. Тэрчлэн сүүлийн үед тус банктай холбоотой анхаарал татах мэдээллүүд гарах болсны нэг нь Төлөөлөн удирдах зөвлөлийнх нь зургаан гишүүн тус бүр “ашигтай ажилласан” гэсэн шалтгаанаар хувь, хувьдаа 90 сая төгрөг авсан гэнэ.

Ер нь бол улстөрийн  дэмжлэгтэй банкууд  төсвийн дансуудыг өөртөө байршуулах,  гадаадын төсөл хөтөлбөр,    хөнгөлөлттэй зээл орж ирлээ гэхэд  лобби хийх боломжтой байдаг нь нэгэнт үнэн учраас Төрийн банк ашигтай ажиллах шалтгаанууд бий. Гэхдээ тэглээ гээд ТУЗ-ийн гишүүн бүр нь 90 сая төгрөгөөр буюу хагас тэрбумаар өөрсдийгөө шагнах ёстой гэсэн дүрэм журам хаана байдгийг нь мэдэхгүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top