Төрийн банкны ТУЗ-ын дарга, гишүүд өөрчлөгдөв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 27

 

 “Төрийн банк”-ны захирал Д.Батсайхан өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авсан бол өнөөдөр тус банкны ТУЗ-ийг мөн шинэчилжээ. Төрийн банкны  шинэ Төлөөлөн удирдах зөвлөл  даргаар Сангийн яамны Төсвийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, гишүүдээр нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн, Төрийн өмчийн хорооны дэд дарга Ж.Төмөрбаатар, Сангийн яамны Төсвийн санхүүжилт, зохицуулалтын газрын дарга Т.Доржханд, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Сангийн яамны Дотоод аудит хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Батцэцэг, Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Д.Болдбаатар нарыг тус тус томилсон байна. Мөн Ч.Сайнбилэг, М.Дөш нарыг хараат бус гишүүнээр томилжээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hello (103.9.91.146) 2013 оны 04 сарын 11

Зоос банкны эрх хүлээн авагч Монголбанкны Ариунбатын цалинг буцаах хэрэгтэй байна. Ямар их цалин авдаг хулгайч вэ

0  |  0
Top