Хадгаламжийн даатгалын корпораци байгуулах ажлыг эхлүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

 

УИХ-аас Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг энэ сарын 10-ны өдөр баталсан. Тэгвэл уг хуулийн хэрэгжилтийг хангах, хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах Хадгаламжийн даатгалын корпорацийг үүсгэн байгуулах бэлтгэл ажлыг Сангийн яам, Монголбанкны хамтарсан ажлын хэсгээс эхлүүлээд байгаа аж.  Ажлын хэсгээс Хадгаламжийн даатгалын сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, банкуудыг хадгаламжийн даатгалд хамруулах, тус байгууллагын хүний нөөцийг бүрдүүлж сургах зэрэг ажлуудыг төлөвлөөд байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top