Өөрсдийн гэсэн өвөрмөц дизайн, өнгө төрхөөрөө хэдийн хүмүүст танигдсан “Хайрын хурим” салон өдгөө долоо дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй. Бие даасан дөрвөн шоу хийсэн бөгөөд удахгүй дахин загварын шоугаа хийхээр төлөвлөөд байгаа аж. Удахгүй болох сар шиний баяртай холбогдуулан уншигчид та бүхэндээ “Хайрын хурим” салоны дээл, даашинзны загварццдаас бэлдлээ. Бусад салонуудаасаа үндэсний хувцсаа орчин үеийн дизайнтай холбож, залуучууд бүсгүйчүүдтэй зориулан хийдэг онцлогтой юм билээ.