Хүсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

Хүсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 7.0 хувь, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 1.6 хувиар өссөн байна.

Үхрийн махны үнэ өмнөх сарынхаас 7.5-9.0 хувь, хонины ястай махны үнэ 15.7 хувь, адууны махны үнэ 8.1 хувь, ямааны махны үнэ 13.7 хувиар өсчээ.  Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 2.1-2.5 хувь, хонины ястай махны үнэ 4.5 хувь, ямааны махны үнэ 0.9 хувь, адууны махны үнэ 3.8 хувиар өссөн байна. .

  23-ны өдрийн  байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7225 төгрөг, хонины цул мах 7120 төгрөг, үхрийн /ястай/ мах 7814 төгрөг, үхрийн цул мах 8857 төгрөг, ямааны мах 5350 төгрөг, адууны мах 5967 төгрөгийн үнэтэй байлаа.

  Гурилын үнэ: Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад савласан дээд гурилын үнэ 0.9 хувь, задгай 1-р зэргийн гурилын үнэ 2.6 хувиар өссөн байв. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад гурилын үнэ тогтвортой байна.

  Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.2 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна. Цагаан будааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.6 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top