Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 25.2 сая ам.доллар 1392-1393 төгрөгийн ханшаар, 68 сая юань 223-223.80 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах, 7 сая ам.доллар 1392.68-1395 төгрөгийн ханшаар худалдах санал ирүүлжээ. Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна.
Тэгэхээр валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилготой эл хэрэгслийг өнөөдрийн тухайд ашиглах шаардлагагүй гэж төв банк үзсэн бололтой.
Сэтгэгдэл ( 0 )