Стандартчилал Хэмжил Зүйн Газраас “Тэсо” ХХК-ийн дотоодын чанарын хяналтын лаборатори болон “Талх чихэр” ХК-ийн дотоод хяналтын лабораторид хүнсний бүтээгдэхүүний сорилт шинжилгээ гүйцэтгэх итгэмжлэл олгох шийдвэр гарсан. Үүний дагуу өнөөдөр дээрх лабораториуд СХЗГ-аас Итгэмжлэлийн гэрчилгээг албан ёсоор гардан авлаа. Ингэснээр “Талх чихэр” хувьцаат компанийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, “Тэсо” корпорацийн Айсмарк, Милко үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд нь дотоодын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр хянагдаж гарах болж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )