Монголын Худалдаа хөгжлийн банк Японы “Мизүхо корпорэйт” банктай Токио хотноо Хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ.
Энэ арга хэмжээнд Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б. Мэдрээ, Гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол, “Мизүхо корпорэйт” банкны Ерөнхийлөгч Я.Сато, Гүйцэтгэх захирал Н.Хаяши нар оролцсон байна.
Талууд хоёр улсын нэр хүнд бүхий хоёр банкны хооронд арваад жилийн өмнө эхэлсэн хамтын ажиллагаа ийнхүү амжилттай өргөжин, өнөөдөр хамтын ажиллагааны баримт бичиг байгуулж байгаад хоёр тал сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн байна.
Монгол, Японы Стратегийн түншлэлийг эдийн засгийн салбарт бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг өсгөн нэмэгдүүлэхэд болон банк, санхүүгийн байгууллагуудын хэлхээ холбоог өргөжүүлэхэд ХХБ, “Мизүхо корпорэйт” банкны хамтын ажиллагаа хувь нэмэр оруулна гэдэгт талууд итгэлтэй байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )