Хадгаламжийн захын мэдээг хүргэе. Нийт хадгаламж арванхоёрдугаар сард өмнөх сарынхаас 325.7 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 1032.4 тэрбум төгрөгөөр өсч 4922.8 тэрбум төгрөгт хүрчээ. Аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сараас 46.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 16.3 хувиар өссөн бол иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх сараас 203.6 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 522.6 тэрбум төгрөгөөр өсч 3109.2 тэрбум төгрөгт хүрчээ.
Гадаад валютын хадгаламж өмнөх сарынхаас 2.4 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 456.8 тэрбум төгрөгөөр өсч 1434.7 тэрбум төгрөг болжээ. Нийт хадгаламжийн 70.9 хувь нь төгрөгийн, 29.1 хувь нь валютын хадгаламж байсан бөгөөд төгрөгийн хадгаламжийн нийт хадгаламжинд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 4.0 нэгж хувиар буурчээ.
Төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 1.2 нэгж хувиар өсч жилийн 11.7 хувь болсон бол валютын жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 1.5 нэгж хувиар өсч жилийн 6.1 хувь болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )