Санхүүгийн зах зээлийн эрсдэлийг ярилцав

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

“Санхүүгийн зах зээлийн эрсдэлийн удирдлага-2013” семинар боллоо. Семинарт СЗХ-ны зохицуулалтын байгууллагуудын төлөөлөл идэвхитэй оролцож санхүүгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог ойрын жилүүдэд бүрдүүлэх бодлого, чиглэлийн талаар ярилцлаа.

Үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн эрсдэлийн удирдлага, эрсдэлийн шинжилгээний арга, аргачлалуудыг хэрхэн хэрэглэх талаар болон компанийн сайн засаглал, зээлжих зэрэглэл тогтоолгох нь компанийн хөгжилд хэрхэн эерэгээр нөлөөлөх тухай зэрэг нийт 22 илтгэлийг дотоод, гадаадын эрдэмтэн, мэргэжилтнүүд тавьж хэлэлцүүллээ.

 Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд ерөнхий эдийн засагч С.Болдын тавьсан “Макро тогтвортой байдал: Монголбанкны бодлого”, Австралийн Сидней их сургуулийн профессор Нижел Финчийн хэлэлцүүлсэн “Компаниуд зээлжих зэрэглэл тогтоолгоход хэрхэн бэлтгэх, ач холбогдол” сэдэвт илтгэлүүд онц сонирхолтой байсан учир зохион байгуулагчдын зүгээс тусгай шагнал олгожээ.

 Мөн МУИС-ийн багш Ч.Алтаннар, Н.Ууганбаатар, Б.Соёлмаа, Ийрнест Яанг компанийн ажилтан Андрей Чу нарын илтгэл ч чухал асуудлууд хөнджээ.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top