П.Батбаатарыг Удирдах Зөвлөлийн гишүүнээр томилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

Санхүүгийн Зохицуулах Хорооны хуралдаанаар Үнэт цаас, Даатгал, Бичил санхүү,Эрсдэлийн үнэлгээ судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Үнэт цаасны талаар:

 “Говийн ноён нуруу” ХХК, “Фрактал орчин” ХХК-д брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус олгож, “ҮЦТТТХТ” ХХК-ийн төлбөр тооцоо, хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгасан байна.   “Улаансан” ХК-ийн нэмж гаргасан хувьцааг бүртгэлээс хасчээ. 

Даатгалын талаар:

  “Ашид билгүүн” ХХК-д даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, Замын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа П.Батбаатарыг Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ. 

Бичил санхүүгийн талаар:

“Эй Ди Юу финанс” ХХК, “Шүрэнкапитал” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус олгосон байна.

 “Тэнгэрийн чоно” ХХК-д банк бус санхүүгийн гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ.

“Жэй Эй Эс Эм ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгажээ.

 “Монос дэлгэрэх” ХЗХ, “Андын сор” ХЗХ, “Мон инвест” ХЗХ, “Итгэлт жим” ХЗХ, “Буянцацрах” ХЗХ, “Арвин боломж” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгав.

“Альфа сант” ХЗХ, “Батбаяр Ар” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.

 Эрсдэлийн үнэлгээ судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар:

“Кэй Пи Эм Жи аудит” ХХК-ийг үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэх аудитын, үнэлгээний компаниар бүртгэв.

“Конфиденсе-Аудит” ХХК, “Бэст фортуна-Аудит” ХХК, “Акпар-Аудит” ХХК, “Эс Жи Эм Ди-Аудит” ХХК, “Баян ташаагийн эх-Аудит” ХХК, “Ди Эй Би Жи-Аудит” ХХК, “Мэдээлэл-Аудит” ХХК, “Координат-Аудит” ХХК, “Пантермидланд-Аудит” ХХК, “БДО-Аудит” ХХК, “Интер-Аудит” ХХК, “Ворлд гал-Аудит” ХХК, “Би Энд Си-Аудит” ХХК гэсэн 13 аудитын компанид даатгалын байгууллага, даатгалын мэргэжлийн оролцогчид аудит хийх эрхийг тус тус олгов.

“Ситико-Аудит“ ХХК-ийн даатгалын байгууллага, даатгалын мэргэжлийн оролцогчид аудит хийх эрхийг сэргээжээ.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top