Татвар ногдуулах бүсчлэлийн хил хязгаарыг танилцуулъя

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах бүсчлэлийн хил хязгаарыг газрын төлбөрийн үнэлгээний бүсчлэлд үндэслэн баталсан.  Нийслэлийн  нутаг дэвсгэрийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд заагдсан үнэлгээнээс тооцон 1 дүгээр бүсэд 1,0 хувь, 2,3 бүсэд 0,8 хувь, 4,5 дугаар бүсэд 0,6 хувь байхаар тус тус тогтоосон бөгөөд 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж байна.

1 дүгээр бүсчлэлд хамрагдах:

Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 13, 14, 15, 16, 18, 25 дугаар хороо, Сонгинохайран дүүргийн 2, 3, 14, 15, 16, 17, 18, 19, 27, 29, 23, 30, 31 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 11,15 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо.

2 дугаар бүсчлэлд хамрагдах:

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрх дүүргийн  7, 8, 10, 11, 12, 26 дугаар хороо, Сонгинохайран дүүргийн 4, 20 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12 дугаар хороо.

3 дугаар бүсчлэлд хамрагдах:

Баянгол дүүргийн 9, 10, 11, 21, 22, 23 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 9, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороод,  Сонгинохайран дүүргийн 1, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 21, 22, 24, 25, 26, 28, 32 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 13, 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 5, 6, 7, 8, 9, 10, 12, 16 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 13, 14, 15, 16, 17, 18, 19 дүгээр хороо.

4 дүгээр бүсчлэлд хамрагдах:

Сүхбаатар дүүргийн 14, 15, 16, 17, 18, 19 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороо, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Багахангай дүүргийн 1 дүгээр хороо.

5 дугаар бүсчлэлд хамрагдах:

Налайх дүүргийн 1, 3, 4, 5, 6, 7 дугаар хороо, Багануур дүүргийн 2, 3, 4, 5 дугаар хороо, Багахангай дүүргийн 2 дугаар хороо.

                                              

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top