Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 27.3 сая ам.доллар 1391-1393.10 төгрөгийн ханшаар, 77 сая юань 223-223.90 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй аж. Тэгэхэр сүүлийн үед төв банк гадаад валютын дуудлага худалдаанд оролцох нь бага байна.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Сэтгэгдэл ( 0 )