Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах, түүнчлэн хөнгөлөлттэй зээл олгох, валютын ханшийн эрсдлээс хамгаалах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ шатахууны хангамжийг тогтвортой байлгах арга хэмжээ авсан. Үүний тулд улсын болон компанийн бүрдүүлэх нөөцийн хэмжээ 40 хоног байсныг 60 хоног байхаар тогтоож, холбогдох журмыг Засгийн газрын хуралдаанаар батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар шатахууны 62 хоногийн нөөцтэй байна. Энэ нь шатахууны хомсдол үүсэх эрсдлээс хамгаалах, үнэ тодорхой хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрдсэнийг илэрхийлж байна.
Сэтгэгдэл ( 0 )