179 орны гаалийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн гаалийн байгууллагаас 2013 оныг гаалийн байгууллагыг хөгжүүлэхэд инновацийг дэмжих жил болгон зарлалаа. Гаалийн асуудлаар мэргэшсэн олон улсын нэр хүндтэй энэ байгууллага гишүүн орнуудын гаалийн байгууллагууд дэлхийн хэмжээний гадаад худалдааны 99 хувийг хянаж байна.
ДГБ гаалийн хяналт шалгалтад мэдээллийн технологийн ололт амжилт, инновацийг түлхүү ашиглах, хяналтын өндөр мэдрэмжтэй тоног төхөөрөмжөөөр хилийн боомтууд, хяналтын бүсийг хангаж, гадаад худалдааны урсгалд саад учруулахгүй байхын тулд худалдааны мэдээ мэдээллийг бараа хилээр орж ирэхээс өмнө авч, дүн шинжилгээ хийж, эрсдэл тооцох, бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг хэмнэх талаар баримт бичиг, зөвлөмж, заавар боловсруулж, гишүүн орнуудын гаалийн байгууллагууддаа аргазүйн болон техникийн туслалцаа үзүүлжээ.
Тус байгууллага 2013 онд гишүүн орнуудаа гаалийн үйл ажиллагаанд шинэлэг санаа, мэдлэг, инновацийг нэвтрүүлж, шинэ түншлэл, шинэ шийдэл, шинэ технологийг өргөнөөр ашиглаж, бусад орны гаалийн байгууллагуудтай туршлагаасаа хуваалцахыг уриалж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )