Хятадуудын дэмээр Төв лабораторитой болно

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 31

Манай улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Хятадуудын дэмжлэгтэйгээр шинэ Төв лабораторитой болох нь. Учир нь хоёр тал Төв лабораторийн төслийг хүлээлцэх актад гарын үсэг зурлаа. Энэхүү актад манай Засгийн газрыг төлөөлж Эдийн засгийн хөгжлийн сайд Нямжавын Батбаяр, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж БНХАУ-ын Худалдааны дэд сайд Жун Шань нар гарын үсэг зурлаа. Мөн тэд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top