Оросуудад тавьсан 3 санал

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 03

Уул уурхайн Дэд сайд  нарын эрхмүүд ОХУ-д айлчилж тус улсын Эрчим хүч яам, Гадаад хэргийн яам мөн Роснефть компаний удирдлагатай уулзах үеэр манай талаас албан ёсоор гурван санал тавьжээ.

ОХУ-ын Засгийн газар сүүлийн 4 сар экспортын татвараа бууруулсан ба дэлхийн зах зээлд газрын тосны үнэ харьцангуй тогтвортой байсан. Гэтэл Роснефть компаниас нийлүүлж байгаа бүтээгдэхүүний хилийн үнэ байнга нэмэгдэж ирсэн. Тухайлбал ОХУ-ын Төв банкны статистик мэдээлэлд үндэслэн хийсэн судалгаагаар ОХУ-аас бусад орнуудад нийлүүлж буй үнээс Роснефть компанийн Монголд нийлүүлж буй үнэ дунджаар 300 ам.доллараар өндөр байгаа. Үүнтэй холбоотой Оросын талд манай талаас дараах саналуудыг тавиад байна.

1. Роснефть компанийн бүтээгдэхүүний үнэ экспортын татвар болон дэлхийн зах зээлийн үнэтэй уялдахгүй байна.

2. Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг шинэчилж уг гэрээнд үнийг 6 сарын хугацаанд тогтвортой байлгах, санхүүгийн хэрэгсэл /форвард, фьючерс, хеджинг/ ашигласан гэрээ байгуулах.

3. Боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой “Роснефть” компанитай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, 2 сая тонн газрын тос худалдан авах боломжтой эсэх саналыг Роснефть компанид тавьсан.

Харин Оросын тал манайхаас тавьсан саналыг хүлээн авч газрын тосны бүтээгдэхүүний үнээ эргэж харах болно, бусад асуудлыг судалж хариу өгөхөө илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top