Махны үнэ буурсан уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 03

Хүнсний гол нэрийн барааны үнийг 1 дүгээр сарын 30-ны байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 7.4 хувь, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувиар өссөн байна.

 Махны дундаж үнэ:  Үхрийн махны үнэ 7.5-10.0 хувь, хонины ястай махны үнэ 15.5 хувь, адууны махны үнэ 9.0 хувь, ямааны махны үнэ 18.0 хувиар өссөн байна. Махны үнийг өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.9 хувь, ямааны махны үнэ 3.7 хувь, адууны махны үнэ 0.8 хувиар өссөн бол, хонины ястай махны үнэ 0.2 хувиар буурч, үхрийн цул махны үнэ тогтвортой байна.

1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7214 төгрөг, хонины цул мах 7260 төгрөг, үхрийн /ястай/ мах 7886 төгрөг, үхрийн цул мах 8857 төгрөг, ямааны мах 5550 төгрөг, адууны мах 6017 төгрөгийн үнэтэй байлаа.

 Гурилын үнэ: Савласан дээд гурилын үнэ 1.1 хувь, задгай 1-р зэргийн гурилын үнэ 2.1 хувиар өссөн байв. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад савласан дээд гурилын үнэ 0.2 хувиар өссөн бол, задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.4 хувиар буурчээ.

  Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.2 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна. Цагаан будааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.6 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top