2012 оны 12 дугаар сарын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдлийн 94.2 хувийг хэвийн зээл, 1.6 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 4.2 хувийг чанаргүй зээл тус тус эзлэв. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.6 нэгж хувиар буурчээ. Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт зээлийн өрийн үлдэгдэл нь 2012 оны 3 дугаар улирлын байдлаар 154.4 тэрбум төгрөг байсан бөгөөд нийт санхүүгийн байгууллагуудаас эдийн засагт оруулсан зээлийн үлдэгдэл 7145.0 тэрбум төгрөгт хүрчээ. Банкуудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өсч жилийн 18.2 хувь болсон бол гадаад валютынх өнгөрсөн оны мөн үеэс 1.4 нэгж хувиар өсч жилийн 13.5 хувь болжээ.
Сэтгэгдэл ( 0 )