Энэ оны эдийн засгийн өсөлтийг 18.5 хувь байхаар таамагласан нь хэтэрхий өөдрөг байх талтайг Дэлхийн банкнаас сануулж байгаа. Өнгөрөгч оны сүүлийн хагаст манай улсын эдийн засгийн өсөлтийн хурд удааширснаас 2013 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа Дэлхийн банк 16.2 хувь, ОУВС нь 16.8 хувь байхаар тус тус бууруулсан. Манай эдийн засгийн нөхцөл байдал Хятад улсын эдийн засгийн гүйцэтгэлээс ихээхэн хамааралтай байдаг. Түүнчлэн Хятад улсын эдийн засгийг авч үзвэл: Тус улс 2012 оны эхний 8 сарын байдлаар нийт экспортын 93.7 хувийг эзэлж байна. Мөн Хятад улсын эдийн засгийн өсөлт 2012 оны туршид аажмаар саарч, эхний улиралд 8.1 хувь байснаа гуравдугаар улиралд 7.4 хувьд хүрсэн нь сүүлийн 14 улирлын хувьд хамгийн бага түвшинд хүрсэн үзүүлэлт. Хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын талаархи сүүлийн тоо мэдээнээс харахад улсын салбарын хүчтэй хөрөнгө оруулалтын улмаас Хятад улс сэргэх байдал ажиглагдаж байна. Гэхдээ түүний худалдааны гол түншүүд болох Европын Холбоо болон АНУ-уудад эдийн засаг буурах эрсдэл байгаа нөхцөлд Хятадын эдийн засгийн дахин сэргэлт тодорхойгүй хэвээр харагдаж буй. Тэр хэрээх Монголын эдийн засгийн өсөлтийн өндөр прогнозод итгэл дүүрэн байх боломжгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )