Шинэ төмөр замд Европийн Төмөр замын суурь бүтцийн стандартыг нэвтрүүлэх нь тодорхой болж байна. Европийн холбооны стандартын хорооны Төмөр бетон дэр болон Төмөр замын суурь бүтэц хариуцсан нарийн бичгийн дарга Charles Petit болон хамтран ажилладаг төлөөлөгчдийн хамт Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр, Төмөр замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Б.Артур нарын хэд хэдэн мэргэжилтэнтэй уулзаж Евро стандарт, төмөр замын салбарын стандартыг сайжруулан, шинэчлэх талаар хэлэлцжээ.
Улмаар ноён Charles Petit ЗТЯ-ны Төмөр замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэнүүд болон Төмөр замын салбарын байгууллагын замын аж ахуйн инженер, техникийн мэргэжилтэн нартай хамтран Төмөр замын төмөр бетон дэр EN-13230-I, II стандарт түүний бэхэлгээ стандарт, ул шороо хиймэл байгууламжийн талаар хэлэлцүүлэг хийхээр болжээ.
Сэтгэгдэл ( 0 )