Төв банк дуудлага худалдаанаас татгалзав

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05

Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 21.2 сая ам.доллар 1393.14-1394 төгрөгийн ханшаар, 26 сая юань 223-223.60 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах, 12.5 сая ам.доллар 1394.50-1396 төгрөгийн ханшаар худалдах санал ирүүлжээ. Харин  Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй аж. Ер нь сүүлийн үед Төв банк дуудлага худалдаанаас татгалзсан тухай мэдээлэл нэг бус удаа ирж байгаа юм.  

Тодотгоход, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top