Татвараа хугацаандаа төлөхгүй бол торгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05

Татварын Ерөнхий Газраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд хаягласан дараах мэдэгдлийг гаргажээ. ААНОАТ-ын тайланг 2013 оны 2 дугаар  сарын 8-ны дотор, ХХОАТ-ын тайлангаа 2  дугаар сарын 15-ны дотор харъяа татварын албандаа яаралтай тушаах ёстой гэсэн байна.

Тайлан гаргахтай холбоотой асуудлуудаар ТЕГ-ын 8 давхар татвар төлөгчийн танхимд:

•    2 сарын 5-нд 10,00 -12,00 цагт ААНОАТ-ын тайлангийн тухай

•    2 сарын 6-нд 10,00 -12,00 цагт ХХОАТ-ын тайлангийн тухай

•    2 сарын 7-нд 15,00 -17,00 цагт ААНОАТ-ын тайлангийн тухай тус тус сургалт, зөвлөгөө өгөх аж.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2012 оны жилийн эцсийн тайлан тушаахад дараах асуудлуудад анхаарлаа хандуулах шаардлагатай юм байна.

1.    Татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаа 2 дугаар сарын 8-ны дотор харъяалагдах татварын албандаа тайлагнаж, татварын тооцоогоо хийх

2.    Тоон гарын үсгээр баталгаажуулаагүй цахимаар илгээсэн тайлангаа хуулиар тогтоосон хугацаа /02 дугаар сарын 10-ны дотор/-нд цаасаар баталгаажуулах

3.    Хуулиар тогтоосон хугацаа хожимдуулбал Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгийн 75.1.3 дахь заалтыг үндэслэн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг /421.2-561.6 мян.төг/-өөр торгох хариуцлага хүлээлгэнэ.

4.    Монгол Улсын Засгийн Газрын  2013 оны 1 дүгээр сарын  12-ны өдрийн  “Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай”  5 дугаар тогтоолоор “Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчын буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг энэ онд хоног тутамд 0,047 хувь байхаар тогтоосон аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top