Монголын бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоох хүсэлтээ илэрхийлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05

Монгол, Унгарын Засгийн газар хоорондын хамтарсан коммисын IV хуралдааны үеэр Унгар улсын нийслэл Будапешт хотноо энэ оны гуравдугаар сарын 20-24-ны өдрүүдэд хоёр орны бизнес уулзалт зохион байгуулагдах гэж байна. Унгарын талаас байгаль орчин, ус, хөдөө аж ахуй, мах, сүүний салбар, малын тэжээл бэлтгэл, мал нядалгаа, фермерийн эрчимжсэн аж ахуй, эмийн үйлдвэрлэл, ойн аж ахуй, барилга, хотын дэд бүтэц болон тээврийн чиглэлийн Монголын бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоох хүсэлтээ илэрхийлжээ.

Энэ арга хэмжээний өмнө буюу гуравдугаар сарын 9-14-ний өдрүүдэд Австрийн нийслэл Вена хотод Австри, Монголын бизнес уулзалт мөн зохион байгуулагдана. Австрийн талаас уул уурхай, байгаль орчин, эрүүл мэнд, зам, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, гадаад худалдааны чиглэлийн компаниуд оролцохоо мэдэгджээ.

Дээрх хоёр арга хэмжээнд Монголын бизнесийн төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл ахалж явах бөгөөд хөрш зэргэлдээ орших улс орнуудад зохиогдох бизнес уулзалт манай аж ахуйн нэгжүүдийн өмнө нээлттэй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top