МҮХАҮТ-ын дэргэдэх Барилга, Дэд бүтцийн зөвлөл БНСУ-ын KITA буюу Солонгосын Олон улсын Худалдааны Байгууллагатай хамтран өнгөрөгч оны 11 дүгээр сард Монгол улсад Монгол-Солонгосын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалтыг зохион байгуулсан.
Тэгвэл энэ уулзалтын дараагийн арга хэмжээг БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 13-20-ны хооронд SEOULBUILD 2013 олон улсын үзэсгэлэн үзэх, БНСУ-ын барилгын салбарын өнөөгийн байдалтай танилцан, барилгын явцтай танилцах бизнес групп зохион байгуулан оролцохоор болжээ.
Сэтгэгдэл ( 0 )