Засгийн газраас гадаад зах зээлд бонд гаргахын зэрэгцээ дотооддоо үнэт цаас гарган арилжаалж байгаа. Тэгвэл Дэлхийн банкнаас Засгийн газрын бондын орлогын ашиглалтыг төлөвлөхдөө, эдийн засгийн шингээх чадвар, засгийн газрын удирдлагын чадавхи зэргийг тооцоолон төслүүдийг сонгох, үнэлэхэд хангалттай хугацаа гаргаж, анхааралтай хандах шаардлагатай. Зарцуулалтыг хөнгөвчлөх, шалавлах тал дээр улс төрийн хүчтэй дарамт ирэх нь бараг тодорхой гэж байна.
Гэвч энэ орлогыг яарсан, хуумгай байдлаар зарцуулбал төсвийн тэлсэн төлөв байдлыг нэмэгдүүлэх болон эдийн засгийн дотоод/гадаад тэнцвэргүй байдлыг даамжруулна, мөн сайтар бэлтгэгдээгүй болон улс төрийн зорилготой төслүүдийг оруулах болно гэжээ.
Хэрвээ бүх орлогыг 2013 онд хөрөнгө оруулалтад хэрэглэнэ гэж үзвэл дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээг 2012 оныхоос бараг хоёр дахин нэмэгдүүлэх бөгөөд дотоодын хөрөнгө оруулалтын ДНБ-д харьцах харьцаа 23 гаруй хувьд хүрэх тооцоо байгаа аж.
Түүнчлэн төсвийн болон макро эдийн засгийн байдалд томоохон нөлөөтэй байдлыг харгалзан, бондын хөрөнгөөр санхүүжигдэхээр шинээр орж байгаа аливаа төслийг төслийн сонголт, үнэлгээний үйл явцаар нямбай хянах ёстой. Гадаад валютаар хийгдсэн ийм хэмжээний зээл, болон санхүүгийн өртөгийг төсөв эргээд төлөх тул бондын орлогоор санхүүжигдэх төслүүд нь өртөгөө хангалттай нөхөх орлого бий болгох төслүүд байх ёстой гэж байна.
Сэтгэгдэл ( 0 )