Италийн бизнес эрхлэгчдийг Монгол руу дууджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 06

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа ЭСЯ, Итали-Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран Милан хотноо өнөөгийн Монголын эдийн засагт хөрөнгө оруулах нь ашигтай гэсэн сэдвээр Италийн бизнес эрхлэгчдэд зориулан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр оролцогчид Монгол Улсын хөрөнгө оруулалтын болон бизнесийн орчны талаар санал бодол, туршлагаасаа хуваалцахын сацуу гарч буй хүндрэл бэрхшээлүүдийн талаар тодорхой ярилцлаа. Элчин сайд Ш.Одонбаатар Италийн ажил хэрэгч хүмүүст зориулан Монгол Улсад хөрөнгө оруулах, Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах боломжуудын талаар илтгэл тавив.

Түүнчлэн тэрбээр Милан хотноо 2015 онд болох "ЭКСПО-2015" үзэсгэлэнг зохион байгуулах комиссын гадаад харилцааны газрын захирал ноён Стефано Гаттитай уулзаж, үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top