Шадар сайд Д.Тэрбишдагва болон түүний эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдлагуудын ээлжит хуралдаан 2013 оны Стандартчилал, хэмжил зүйн газарт зохион байгуулагдлаа. Хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, түүний ажлын алба СХЗГ-ын дарга Г.Энхтайван, ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж, ШӨХТГ-ын дарга О.Магнай, ХААГ-ын дарга Д.Энхжаргал, МХЕГ-ын дарга Д.Гүньбазар, ОӨГ-ын дарга Н.Чинбат болон бусад удирдах төлөөлөгчид оролцон 21 хүний бүрэлдэхүүнтэй явагдав.
Шуурхай хуралдааныг Шадар сайд эхлүүлж харъяа агентлагийн дарга нар өөр өөрсдийн асуудлын хүрээнд долоо хоногийн хугацаанд хийгдсэн ажлууд болон ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа ажлууд, цаг үеийн асуудлуудын талаар тайлагнацгаалаа. Энэ үеэр СХЗГ-аас өөрийн байгууллагын сүүлийн жилүүдэд хийгдсэн онцлох ажлуудын талаар богино хэмжээний видео танилцуулгыг хуралд оролцогчдод толилуулав.
Хурлын төгсгөлд Шадар сайд Д.Тэрбишдагва “АРД ТҮМЭН ТА ХААН” үндэсний форумаас хойш та бид тодорхой үр дүнтэй ажлуудыг хийж, харилцан нягт уялдаатай ажиллаж байгаад ард түмэн нэлээдгүй сайшаалтай байгааг дурдав. Мөн тэрээр удахгүй тохиох гэж буй цагаан сарын үеэр олон нийтийг хамарч үйл ажиллагаа явуулдаг газруудын чанар, эрүүл ахуй, эрсдэл аюулгүй байдлыг сайтар хангуулж онцгой анхаарч хяналт тавьж ажиллахыг агентлагийн дарга нарт үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 0 )