Чингис бондын мөнгө Монгол банкны дансанд шилжин орсон мөчөөс эхлээд эдийн засагт таатай нөлөөллийг дагуулжээ. Бондын мөнгөн урсгал валютын хомсдолыг үгүй хийж, ханшийг тогтворжуулж, төв банкны бодлогын хүү буурахад нөлөөлсөн гэнэ. Нэгэнтээ бодлогын хүү буурч байгаа бол арилжааны банкуудын зээлийн хүү буурах учиртай гэдгийг Н.Батбаяр сайд хэлж байсан.
За харин бондын мөнгийг зарцуулах төслүүдийг авч үзвэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 276 км төмөр замыг эхлүүлэхэд 400 сая ам.доллар зарцуулна.
Дорноговь, Дундговь, Дорнод, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл гэсэн зургаан аймгийг нийслэлтэй холбох 1300 гаруй км авто замын төсөлд 300 гаруй сая ам.долларыг зориулна.
МИАТ компанид гурван онгоц авахад 200 сая ам.доллар зарцуулна.
Тавантолгой, Шивээ Овоо, Багануурын уурхайг түшиглэн байгуулах цахилгаан станцуудын бүтээн байгуулалтад бондын мөнгөнөөс зориулна гэж байна.
Харин Эрдэнэс Тавантолгойн өрийг бондын мөнгөөр дарах гэлгүй, өөр эх үүсвэр буюу хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа төлбөр авч дарах талаар засгийн түвшинд яригдаж байгаа аж.
.
Сэтгэгдэл ( 0 )