Барилгын компаниудтай тохиролцон байрны үнийг буулгана

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 07

ОССК болон ШӨХТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулан орон сууцны бодит үнийн шалгалт, судалгааг явуулахад нэг метр квадрат талбайн дээд үнэ  нэг сая төгрөгийн өртөгтэй байх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өнөөдөр ШӨХТГ-ын газрын дарга О.Магнай, ОССК-ийн захирал А.Гантулга нар энэ талаар хэвлэлийнхэнд дуулгалаа.

Нисэхэд баригдаж буй “Буянт-Ухаа” хорооллын 1764 айлын  орон сууцны эхний ээлж есдүгээр сард ашиглалтад орох бөгөөд эл байрны 1 метр квадратын үнэ 950 мянган төгрөгөөр тогтоогдох боломжтой аж. Судалгаа явуулсан Ажлын хэсгийн шалгалтын дүн  Засгийн газарт хүргэгдээд байгаа юм байна. ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн хэлж буйгаар барилгын салбарт хувьсгал хийж эхэлж байгаа гэнэ. Түүний хэлж буйгаар байрны метр квадратын үнийг 1 саяд барихын тулд Монгол банкнаас барилгын компаниудад бага хүүтэй зээл олгож эхлэх ёстой аж. Бага хүүтэй зээл авсан компаниуд метр квадратын үнийг нэг саяас хэтрүүлэхгүй байх тохиролцоог засагтай хийнэ гэсэн үг аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top