Төв банк дахиад доллар авсангүй, зарсангүй

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 07

Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 5.7 сая ам.доллар 1392.53-1394 төгрөгийн ханшаар, 20 сая юань 223 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах, 10 сая ам.доллар 1392.52-1393.52 төгрөгийн ханшаар худалдах санал ирүүлжээ. Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна. Сүүлийн хэд хэдэн арилжаанд төв банк оролцсонгүй.

Тэгэхээр Эдийн засгийн хөгжлийн сайдын хэлсэнчлэн Чингис бондын мөнгө орж ирснээр валютын хомсдол шийдэгдэж, ханш тогтворжоод нөхцөл байдал аятайхан болоод байгаа нь Монголбанкны санааг жаахан амраагаад байгаа байж болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top