Махны үнэ өссөн үзүүлэлттэй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 08

2013 оны 2-р сарын 6-ны байдлаар гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.2 хувь, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 1.3 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: 2013 оны 2-р сарын 6-ны байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 3.3-6.6 хувь, хонины ястай махны үнэ 7.5 хувь, адууны махны үнэ 6.5 хувь, ямааны махны үнэ 13.2 хувиар өссөн байна. Махны үнийг өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.8-3.4 хувь, ямааны махны үнэ 6.3 хувь, адууны махны үнэ 2.2 хувь, хонины ястай махны үнэ 3.8 хувиар өсчээ. 2013 оны 2-р сарын 6-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7486 төгрөг, хонины цул мах 7550 төгрөг, үхрийн /ястай/ мах 8157 төгрөг, үхрийн цул мах 8929 төгрөг, ямааны мах 5900 төгрөг, адууны мах 6150 төгрөгийн үнэтэй байлаа хэмээн статистикийн газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top