Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит бус хурал болж Хяналтын Зөвлөлийн 2012 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн УИХ-ын холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн Хяналтын Зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар 2012 онд Монголбанкны удирдлагад хүргүүлсэн санал, зөвлөмжийн хэрэгжилт, түүний явц, үр дүнтэй танилцаж зохих шийдвэр гаргав.
Хяналтын Зөвлөл өнгөрөгч онд 4 удаа хуралдаж, 26 асуудал хэлэлцэж, 59 заалт бүхий 15 тогтоол гаргаж, Монголбанкны удирдлагад зөвлөмж болгон хүргүүлсний дотор 38 ажил биелсэн, 14 ажил хийгдэж байгаа болон хүлээгдэж байгаа явцтай байна. Монголбанкны Тамгын газраас 2011, 2012 онд Хяналтын Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хяналтын карт нээж, холбогдох газар, хэлтсийн захиралд мэдэгдэж, биелэлтийн талаар Захирлуудын зөвлөлийн шуурхай зөвлөлгөөнөөр хэлэлцүүлсэн байна.
2012 онд Хяналтын Зөвлөлөөс хүргүүлсэн санал, зөвлөмжийн хэрэгжилтийг анхааралдаа авч, цаашид хэрэгжүүлэх талаар Монголбанкны холбогдох газар, алба, хэлтсийн захирлын идэвх санаачилгыг дээшлүүлэх талаар анхаарч ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөмж болгосон байна.
Сэтгэгдэл ( 0 )