Монголбанк 28 долоо хоногтой 10.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 13.02% жигнэсэн дундаж хүүтэйгээр өнгөрөгч баасан гарагт арилжааллаа. Ингэснээр төв банкны үнэт цаасны үлдэгдэл 116.5 тэрбум төгрөг болж байна.
Тодотгоход, борлуулах хэмжээг нь хязгаарлан хүүгээр өрсөлдүүлэх зарчмаар арилжаалдаг 28 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь богино хугацаат нөөцийг банк хоорондын захаас татах, банкуудын нөөцийг удирдах зэрэгт чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгслүүдийн нэг юм. Монголбанк энэ төрлийн үнэт цаасыг 4 долоо хоногийн давтамжтайгаар банк хоорондын зах дээр тогтмол арилжаалж байна.
Сэтгэгдэл ( 0 )