Баярын өмнөх өдрүүдэд махны үнэ өсөлттэй байлаа. Энэ сарын 6-ны өдрийн байдлаар махны дундаж үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 3.3-6.6 хувь, хонины ястай махны үнэ 7.5 хувь, адууны махны үнэ 6.5 хувь, ямааны махны үнэ 13.2 хувиар өссөн байна. Махны үнийг өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.8-3.4 хувь, ямааны махны үнэ 6.3 хувь, адууны махны үнэ 2.2 хувь, хонины ястай махны үнэ 3.8 хувиар өсчээ.
1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7486 төгрөг, хонины цул мах 7550 төгрөг, үхрийн /ястай/ мах 8157 төгрөг, үхрийн цул мах 8929 төгрөг, ямааны мах 5900 төгрөг, адууны мах 6150 төгрөгийн үнэтэй байлаа.
Сэтгэгдэл ( 0 )