Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 9.5 сая ам.доллар 1389-1392 төгрөгийн ханшаар, 20 сая юань 223-223.20 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах, 3 сая ам.доллар 1394.20-1394.25 төгрөгийн ханшаар худалдах санал ирүүлжээ. Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна.
Тодотгоход, гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Сэтгэгдэл ( 0 )