Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Үнэт цаасны талаар:
- “Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны стратеги”-т тусгагдсан чиглэлээр Үнэт цаасны салбарт 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав.
- Монгол Улсын Засгийн газраас дотоодын хөрөнгийн зах зээл дээр нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэв.
- Санхүүгийн зохицуулах хорооны 2006 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журам”-д өөрчлөлт оруулав.
- “Үнэт цаасны зах зээлд оролцогч тусгай зөвшөөрөл бүхий этгээдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 156 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.
- “Чоно капитал” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Нармандах овогтой Цэвэгмидийг томилохыг зөвшөөрөв.
- “Цагдуултай” ХК-ийн оноосон нэрийг “Монголын хөгжил үндэсний нэгдэл” ХК болгон үнэт цаасны бүрдүүлбэрт өөрчлөлт оруулав.
- “Э-Транс ложистикс” ХК-ийн хувьцаа эзэмшигч “Э-Транс” ХХК, “Монголиан Транспортэйшн холдинг” ХХК, “Би Ди Пи Эф” ХХК, Х.Батхишиг нарын энгийн хувьцааг 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тусгаарлалтаас чөлөөлөв.
- “Арилжаа импекс” ХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Батнасан, С.Балдандорж нарын энгийн хувьцааны өмчлөх эрхийг “Улаанбаатар хивс” ХК-д тус тус шилжүүлэв.
Бичил санхүүгийн талаар:
- “Праймлөүн” ХХК-д банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
- “Баян-Агула ББСБ” ХХК, “Санкредит ББСБ” ХХК, “Баянгол ундрага ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгав.
- “Ноён даамал” ХЗХ-нд төсөл, хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгов.
- “Фэнг шү” ХЗХ, “Олон зул” ХЗХ, “Дархан түрүү” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгав.
Эрсдэлийн үнэлгээ судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар:
- “Делоитт Онч Аудит” ХХК-ийг үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэх аудитын компаниар бүртгэв.
Сэтгэгдэл ( 0 )