Инфляцийн хурд саарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 14

Инфляци энэ оны 1 дүгээр сард өмнөх сарынхаас 1.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 13.0 хувиар өсчээ. Ингэж өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.4 хувь, тээврийн бүлгийнх 1.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Үндэсний статистикийн хорооноос өгч буй мэдээллээр бол инфляцийн өсөлтийн хурд  саарах хандлагатай байгаа гэнэ. 2010, 2011, 2012 онуудын 1 дүгээр сард инфляцийн өсөлт 2,3-3 хувьтай байсан бол 2013 оны 1 дүгээр сард 2 хувиас уруудсан байгаа нь инфляцийн хурд саарч байгааг илтгэж байгаа гэж байна.

Түүнчлэн Засгийн газар Төв банктай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн үр нөлөөгөөр мах, шатахууны үнэ тогтвортой байгаа нь ийн эерэг үзүүлэлтүүдийг дагуулж байгаа гэдгийг тодотгож байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top