Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл энэ оны 1 дүгээр сард 184.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 16.1 хувиар өслөө. Энэ өсөлтөд газрын тос, төмрийн хүдэр, цайрын баяжмал, нүүрс, алт зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 14.9-84.5 хувь, шингэн сүү, талх, хивс, жүүс, шар айраг, сүлжмэл эдлэл, нарийн боов, тамхи зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.5 хувиас 37.4 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 0 )