Гадаад худалдааны алдагдал буурчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 14

Манай улс 1 дүгээр сард дэлхийн 91 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 779.7 сая ам.доллар, үүнээс экспорт 281.6 сая ам.доллар, импорт 498.1 сая ам.долларт хүрчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2012 оны 1 дүгээр сард 254.6 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2013 оны 1 дүгээр сард 216.5 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 38.1 сая ам.доллар буюу 14.9 хувиар буурчээ. Үүнд импортын өсөлт экспортынхоос 16.5 пунктээр буурсан байгаа нь нөлөөлжээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 44.6 сая ам.доллар буюу 6.1 хувь, үүний дотор экспортын хэмжээ 41.3 сая ам.доллар буюу 17.2 хувь, импортын хэмжээ 3.3 сая ам.доллар буюу 0.7 хувиар өсчээ.

Экспортын 97.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top