Төсвийн хавцалд унаагүй нь батлагдаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 15

АНУ-ын Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогыг зөөлрүүлсэн чигээрээ барьж, эдийн засагт их хэмжээний мөнгө нийлүүлээд байгаа ч, бодит эдийн засагт нөлөө нь тэгж хурдан мэдрэгдэхгүй байгаа юм. Нэгдүгээр сарын байдлаар АНУ-ын ажилгүйчүүдийн өмнөх сарынхаас 0.1 хувиар өссөн нь тус улсын эдийн засгийн сааралттай холбоотой гэж шинжээчид тэмдэглэж байна. Гэхдээ тус улсаас сайн мэдээ ч гадагшилж байна. Тухайлбал, хоёрдугаар сар гарснаас хойш Dow Jones Index 140*00 гэсэн босгыг давсан нь сүүлийн 6 жилийн хугацаан дахь онцлох үйл явдлуудын нэг болон тэмдэглэгдэж байна. Энэ нь нэг талаас  АНУ-д эдийн засагт итгэх итгэл эргээд сэргэж байгааг харуулж байгаа явдал гэж шинжээчид дүгнэж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар АНУ-ын хөрөнгө оруулалтын санд түүхэндээ хамгийн их хэмжээний хөрөнгө цугларчээ. Тодруулбал, бондын хөрөнгө оруулалт 28.1 тэрбум,  хувьцааны хөрөнгө оруулалт 29.9 тэрбумд тус тус хүрсэн нь 2006 оны 3 дугаар сараас хойших хамгийн өндөр хэмжээ ажээ. Энэ эргэлт нь АНУ-ын Засгийн газар төсвийн хавцалд уналгүй гарч чадсаны үр дүн гэж харж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top