Манай өмнөд хөрш Хятад улс бол Америк шиг үйлчилгээний салбараараа голлон тэжээгддэг эдийн засагтай орон биш. Тэгвэл нэгдүгээр сарын үзүүлэлтүүдийг харахад БНХАУ-ын үйлдвэрлэлийн өсөлт нь буурч, эсрэгээрээ үйлчилгээний салбар нь өсөлттэй гарсан байна. Үйлчилгээний салбарын өсөлтөд нь жижиглэнгийн худалдаа, барилгын үйлчилгээний өсөлтөөс гадна Засгийн газрын хөрөнгө оруулалт, дэд бүтцийн төслүүд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.
Дашрамд тодотгоход, Хятад улсын үйлдвэрлэлийн салбарын гол хөдөлгөгч хүч ажиллах хүчний хэмжээ буурах прогнозтой байна. Учир нь тус улсын Үндэсний Статистикийн байгууллагаас мэдээлж буйгаар ажлын гол хүч болох 20-39 насны иргэдийн тоо буурч эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )