Герман өсч, Франц урууджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 15

 Евро бүсийн орнуудын "Purchasing Managers Index" /PMI/ буюу  үйлдвэрлэлийн өсөлт, агшилтыг харуулсан үзүүлэлт нэгдүгээр сард өнгөрөгч оны сүүлийн сарынхтай харьцуулахад өсч 47.9–д хүрчээ. Тэгэхээр тус бүсийн үйлдвэрлэлийн салбарт өсөлт ажиглагдаж байна гэсэн үг. Шинжээчид  энэ үзүүлэлтийг оны дунд үеэс эхлэн 50-аас дээш гарна гэсэн прогнозыг хийснээс харахад үйлдвэрлэлийн салбарт өсөлт гарах нөхцлүүд харагдаж байна гэж ойлгогдохоор. Ямартай ч Герман улсын үйлдвэрлэлийг илтгэгч   PMI нь өнгөрөгч оны сүүлийн сарынхаас 3.8-аар өсч 49.8 болжээ. Гэтэл Франц Улсын PMI нь 42.9 хүртэл буурсан байх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top